ТӨВ АЙМГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
Төв аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт өнөөдөр боллоо. Сургалтад тус аймгийн ЖДҮ эрхлэгч 40 гаруй ААН-ийн төлөөлөл хамрагдав.
Энэхүү сургалтын зорилго нь ХХААХҮ-ийн Сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан дунд хугацааны төлөвлөгөөний дагуу 21 аймгийн бичил, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн болон бизнесийн мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхжуулахад оршино.
Тус сургалтад ЖДҮГ-ын мэргэжилтэн Д.Мөнхзул Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулалтын материал хүлээн авах тухай болон Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын талаар танилцуулга, мэдээлэл өгөв.
Санхүүгийн мэдлэг олгох уг сургалтыг Монголбанк, ЖДҮГ, СЗХ,НЖДҮҮДТ, ЗБДС, МБХ, МҮХАҮТ, ХДК зэрэг байгууллагатай хамтран 21 аймагт амжилттай зохион байгуулж дуусч байна.
Тус сургалтаар:
- Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал,
- Хувь хүний санхүү, зардал ба хуримтлал,
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулалтын материал хүлээн авах тухай,
- Финтек ба кривтовалют,
- Зээл болон Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа,
- Харилцааны ур чадвар,
- Цахим худалдаа,
- Эрсдэл ба даатгал,
- Банк болон банкнаас бусад санхүүгийн байгууллага,
- Маркетинг зэрэг сэдвийн хүрээнд цогц мэдээлэл өгөх юм.