ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИД" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн аяныг орон даяар зарлаж аяны хүрээнд "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол батлагдсан.
 Жижиг, дунд үйлдвэрийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран дээрх тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хамгийн их тулгардаг санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар мэдээлэл өгөх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ, ЖДҮГ, ЕСБХБ, “Хөгжлийн Шийдэл” ТББ-н BEST хөтөлбөр, Зээлийн батлан даалтын сан зэрэг байгууллагын төлөөлөл хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, санхүүжилтэд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөв.
Сургалт, хэлэлцүүлэгт 200 орчим ЖДҮҮЭ оролцож, зохион байгуулагчдаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Хуваалцах