ЖДҮХС: 2023 ОНД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛД ТҮЛХҮҮ ЗЭЭЛ ОЛГОНО

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зээлийн эргэн төлөлтөөс энэ онд 12 салбар чиглэлд 30 орчим тэрбум төгрөгийн зээл олгоно.
Салбарын сайдын зүгээс нийт санхүүжилтийн эх үүсвэрийн 70-аас доошгүй хувийг хөдөө орон нутагт олгох чиглэл өгөөд байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор УИХ-аас 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталсан.
Энэ ажлын хүрээнд ЖДҮХС-ийн 3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд түлхүү олгоно.

 

Хуваалцах