"ЭКСПОРТЛОГЧ ЖДҮ БА ОЮУНЫ ӨМЧ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Жижиг, дунд үйлдвэрийн газар МҮХАҮТ-тай хамтран Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан өнөөдөр /2023.04.28/ “ЭКСПОРТЛОГЧ ЖДҮ ба ОЮУНЫ ӨМЧ” хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Арга хэмжээг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ЖДҮГ-ийн БЗХ-ийн дарга А.Гэрэлзаяа нар нээлээ.

Энэ үеэр:
Төрөөс Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт кластераар хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа / Жижиг, дунд үйлдвэрийн Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа/
Кластер ба инноваци /МУИС-ийн ЭЗХ-ийн захирал Доктор Х.Цэвэлмаа/


Экспортын гарц кластераар нэгдэх боломж /Экспорт ОУ-н худалдааны төв ТББ-ын гүйцэтгэх захирал Д. Оюунбилэг/
Гадаад худалдаанд хамаарах оюуны өмчийн асуудал /МУИС-ийн ХҮС-ийн доктор, профессор Н.Отгонсайхан/
Экспортлогчдод тулгамдаж буй оюуны өмчийн практик асуудал, боломж /МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газрын дарга С.Дүүрэнжаргал/
Экспортлогчдод тулгамдаж буй оюуны өмчийн практик асуудал, боломж /МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газрын дарга С.Дүүрэнжаргал/
Монгол улс - Нано технологи ба экспорт /ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль Дэд профессор, доктор Р.Мядагмаа/ нар дээрх сэдвийн хүрээнд мэдээлэл өгч харилцан санал солилцов.
