"Үндэсний давхар даатгал" ХК-тай хамтарна
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Үндэсний давхар даатгал ХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга В.Батбаяр, Ахлах менежер В.Гантуяа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ЖДҮГ-ын ЗТХ-ийн дарга Н.Энхтөр, БМНЦҮХ-ийн дарга Э.Ундрал нар байлцав.
Уулзалтын зорилго нь ЖДҮХС-ийн 2023 оны зээлдэгчдийн амь нас, барьцаа хөрөнгийг Зээлийн эрсдэлийн даатгалд 5 жилийн хугацаатай даатгуулах явдал юм.
Уг ажлын хүрээнд хоёр байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар харилцан санал солилцож, дараагийн уулзалтаа товлолоо.