ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ГАМШИГТ НЭРВЭГДСЭН МАЛЧДАДАА ТУСЛАХ ХАНДИВТ НЭГДЛЭЭ

Энэ оны 5 дугаар сарын 19, 20-ны өдөр Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд 18-30 метр секунд хүрч ширүүсэж, цаг агаарын аюулт үзэгдэл болж, тус аймгийн ард иргэд, малчид сэтгэл санаа, эд материалын ихээхэн хохирол амсаад байна. 

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас урьдчилсан байдлаар Хэнтий аймгийн 15, Сүхбаатар аймгийн бүх сумдын цахилгаан, эрчим хүч тасарч, үүрэн телефоны төхөөрөмжүүд гэмтэж, 93 гэр, 14 барилга байгууламж, 34 орон сууц, барилга байгууламжийн дээвэр, 81 хашаа, 264 мянган мал, 21 өндөр хүчдэлийн шон унаж, 30-аад автомашины цонх хагарч Түмэнцогт сумын холбооны цамхаг нурж дахин ашиглах боломжгүй болоод байна. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээр Хэнтий аймгийн хэмжээнд 107,680 толгой, Сүхбаатар аймгийн хэмжээнд 156,741 толгой нийт 264,4 мянган мал хорогдсон байна.

  • Иймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын албан хаагчид аюулд нэрвэгдсэн малчид, ард иргэдэд үзүүлж буй хандивын үйл ажиллагаанд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Байгалийн гамшигт нэрвэгдэж хохирол амссан малчдадаа туслахыг нийт төрийн болон төрийн бус байгууллага, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, ард иргэддээ уриалж байна. 
  • ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлыг орон даяар зохион байгуулан ажиллаж байна.
  • Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр, 
  • Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгохоор боллоо.

Шийдвэрийн дагуу Улсын нөөцөөс дээрх бараа, материалыг хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Хуваалцах