ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТУРШЛАГА, СУРГАМЖ, ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Жижиг, дунд үйлдвэрийн газар Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн “Түншлэлийн хөтөлбөр”-тэй 2022 оноос хамтран ажиллаж байгаа билээ. Уг төслөөс өнөөдөр “Түншлэлийн хөтөлбөрийн туршлага, үр дүнг нэмэгдүүлэх зөвлөлдөх уулзалт” зохион байгууллаа.
Арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын 1-р нарийн бичгийн дарга Д.Золзаяа, Дэлхийн банкны Санхүү, өрсөлдөх чадвар, инновацийн салбарын ахлах мэргэжилтэн, Экспортыг дэмжих төслийн багийн ахлагч, Тиласони Бенжамин, төслийн зохицуулагч Б.Дөлгөөн, Үндэсний давхар даатгал ХК-ийн Экспортын даатгалын газрын дарга Б.Батбаяр, Голомт банкны Бүтцэт санхүүжилтийн хэлтсийн менежер Г.Галзаяа, Экспортлогч ААН-үүдийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтын үеэр дараах сэдвийн хүрээнд холбогдох байгууллагуудаас мэдээлэл өгөв. Үүнд:
Түншлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн ерөнхий мэдээлэл

Төсөл хэрэгжилтийн үр шим хүртэгчдийн үйл ажиллагааны тайлан, хяналт, анхаарах зүйлс
Экспортын болон ЖДҮ-дэд зориулсан санхүүжилтийн боломжууд
Экспортын даатгалын бүтээгдэхүүн түүний ач холбогдол
Дэлхийн экспортыг дэмжих форумын танилцуулга /WEDF-2023/
Экспортын бараа бүтээгдэхүүний чанарын удирдлага, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэх
Экспортлогч ААН-үүдийн туршлага хуваалцах хэлэлцүүлэг
 
Хуваалцах