ХОРОО, ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТАД УЛААНБААТАР ХОТ, 18 АЙМГИЙН 107 ГИШҮҮН ХАМРАГДАВ
Жижиг, дунд үйлдвэрийн газар Авлигатай тэмцэх газар, Хөгжлийн шийдэл ТББ-ийн Бэст хөтөлбөртэй хамтран хороо, дэд хорооны хурлын гишүүдэд зориулан цахим сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 11.5.6-т заасны дагуу аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь 4 дүгээр шатанд тэнцсэн төслийг Хороо, дэд хороогоор хэлэлцүүлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулахтай холбоотой юм.
.jpg)
.jpg)
Сургалтад хороо хурлын төлөөлөл болон дэд хорооны хурлын Улаанбаатар болон 18 аймгийн нийт 107 гишүүн хамрагдав.

Тус сургалтаар хороо, дэд хорооны хурлыг зохион байгуулахад анхаарах зүйл болон төслийн үнэлгээг хэрхэн хийх, хурлын хэлэлцүүлгийн үеэр үүсэж болох авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.