БНСУ-ын Дунгдэмунг дүүрэгтэй хамтран ажиллах "Санамж бичиг" байгууллаа

Жижиг, Дунд Үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр /2023.09.13/ БНСУ-ын Дундэмунг дүүргийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Дунгдэмунг дүүргийн ИТХ-ын дарга И Тэ Ин, дэд дарга Жонг Сонг Ёнг тэргүүтэй албаны хүмүүс байлцав.

     Уулзалтын үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, БНСУ-ын Сөүл хотын Дунгдэмүн дүүргийн ИТХ-ын дарга И Тэ Ин нар цаашид гадаад худалдаа, техник технологи, эдийн засгийн салбарт хамтран ажиллах, үзэсгэлэн худалдаа, форум, зөвлөгөөн, технологийн солилцоо хийх зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг хамтран зохион байгуулах талаар “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Мөн ирэх аравдугаар сарын 20-24-нд болох “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх талаар харилцан санал солилцсон юм. 

Хуваалцах