ЕСБХБ-НЫ ТЭРГҮҮЛЭХ МЕНЕЖЕР С.БАЙГАЛМААГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа нар өнөөдөр /2023.09.14/ Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг дунд биенесийг дэмжих хэсгийн тэргүүлэх менежер С.Байгалмааг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан тэргүүлэх менежер С.Байгалмааг шинэ албан тушаалд томилогдсон явдалд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

ЖДҮ-ийн газар ЕСБХБ-тай хамтран олон төсөл хөтөлбөрийг бодлого, дүрэм журмын шинэчлэл, салбарын хөгжил мөн бизнес эрхлэгчдийн чадварыг сайжруулах хүрээнд хамтран хэрэгжүүлсэн.  Уулзалтын үеэр одоогоор хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, цаашид хамтран ажиллах төлөвлөгөөний талаар мөн санал солилцов.
 
 
Хуваалцах