БНСУ-ын ЖДҮ-ийн төлөөлөлтэй уулзлаа

Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа БНСУ-ын ЖДҮ-ийн нийгэмлэгийн Пусан хот дахь салбарын гишүүд, Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.  
Уулзалтаар  хоёр орны ЖДҮ эрхлэгчдийн цаашдын хамтын ажиллагааны талаар товч санал солилцож, 2023 оны 10 сарын 20-24 өдрүүдэд БНСУ-ын Дунгдэмүн дүүрэгт болох Олон улсын гадна талбайн бүжгийн баярын үеэр зохион байгуулагдах “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн, арга хэмжээний үеэр үйлдвэр дээрээ зочлохыг урилаа.
 
Хуваалцах