"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2023" АРГА ХЭМЖЭЭ 09 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР ХОРШОО, ХӨНГӨН, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨДӨРЛӨГӨӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Жил бүрийн намар зохион байгууллагддаг энэхүү арга хэмжээ өнгөрсөн жилээс үндэсний үйлдвэрлэгчдээр хүрээгээ тэлсэн.
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” 18 дахь жилджж уламжлал болгон зохион байгуулагдаж буй үзэсгэлэн, худалдаанд нийслэл, орон нутгийн 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаагаас 110 орчим хөнгөн, ЖДҮ эрхлэгч байгаа юм.
Энэхүү арга хэмжээнд хүнс үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид 3000 орчим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна.
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээг 09 дүгээр сарын 26-ныг хүртэл “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болно.