"БҮТЭЭЛЧ СЕО" ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХУРДАСГУУР ХӨТӨЛБӨРТ ОРОН НУТГИЙН 157 ААН ТӨЛӨӨЛӨЛ ХАМРАГДАВ
USAID-н санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-н хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр болон Жижиг, Дунд Үйлдвэрийн Газрын хамтран хэрэгжүүлж буй ЖДҮХС-аас зээл авсан бизнес эрхлэгчдийн бизнесээ эрхлэхэд шаардагдах ур чадварыг нэмэгдүүлэн, бизнесүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ цэнийг тодорхойлж, бизнесээ дахин загварчилж, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар бизнесийн тогтвортой байдал, бизнесийн өсөлтийг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “БҮТЭЭЛЧ СЕО” хөтөлбөрийн 2023 оны 09 сарын 26-ны өдрийн сургалтанд танхимаар 122, цахимаар 35 нийт 157 аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцсон байна.

Үүнд:

Үүнд:
Дорнод 20, Орхон 3, Дархан-Уул 22, Дорноговь 8, Сэлэнгэ 17, Өвөрхангай 9, Өмнөговь 18, Булган 12, Баян-Өлгий 3, Говьсүмбэр 13, Увс 4, Сүхбаатар 6 аж ахуйн нэгжүүд оролцсон бөгөөд Баянхонгор аймагт 9 дүгээр сарын 29-нд, Орхон, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймгуудад 10 дугаар сард танхимаар сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

