"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2023" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023"  арга хэмжээ есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Арга хэмжээний шилдэг аж ахуйн нэгжүүдийн шагналыг өнөөдөр шалгарууллаа. Шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, сайдын зөвлөх Б.Батбаатар, ХШҮДАГ-ын дарга Б.Санчирдорж, УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг нар гардуулж, баяр хүргэлээ.


Хүнс, хоол үйлдвэрлэлийн салбар
- Шилдэг шинэ бүтээгдэхүүн - Апу дейри ХХК - Лактозгүй сүү
 - Импортыг орлох шилдэг хүнс - Дархан-Уул аймгийн иргэн Б.Оюунцэцэг - Золбоо зөгийн бал
 - Орон нутгийн шилдэг хүнс үйлдвэрлэгч - Хөвсгөл аяны жолоо ХХК
 - Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч - Шинэ амттан ХХК
 - Экспортын шилдэг хүнс - Хүнс комплекс ХХК – Кето ветчина
 - Шилдэг аймаг - Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
 - Онцлох шимт хоол, хүнс - Хангай миллс ХХК - Бүхэл үрийн гурил
 - Сайхан айраг – Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн Д.Гүндэгмаа – Хөхүүрийн айраг
 
Газар тариалангийн салбар
- Шилдэг сум - Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газар
 - Ил талбайн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин - JICA Өвсний үндэс төсөл "Бөөрөнхий сонгины шинэ сортыг нутагшуулах замаар брэнд бүтээгдэхүүн үүсгэн түүний борлуулалтын гинжин хэлхээг бүрэлдүүлэх төсөл" Агрономч Д.Батцэнгэл
 - Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин - Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Ч.Долгорсүрэн
 - Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин - Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн С.Оюунтүлхүүр
 - Шилдэг жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч - Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Д.Баттөр
 - Шилдэг аж ахуйн нэгж - Хэнтий амгийн Мөрөн сумын "Ургац өргөө” ХХК
 - Шилдэг жимсчин - Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Ж.Энхзаяа
 - Шилдэг хоршоо - Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Бүтээлч шаамар хоршоо”
 
Хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбар
- Онцлох шинэ бүтээгдэхүүн - Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо ГҮТББ - Цэцэрлэгийн хүүхдийн “Найзууд” биеийн тамирын хувцас
 - Онцлох шинэ бүтээгдэхүүн - Юргана индастри ХХК - "Ургана брэнд"-ийн жамц давстай шүдний ОО
 - Экспортын шилдэг бүтээгдэхүүн - Жинстмөрөн ХХК - Хөх сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн
 - Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн - Монкрем ХХК – Хүүхдийн арчилгааны Маалай моолой брэнд
 - Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн - Хийлэн хийц ХХК – Хийлэн брэнд
 - Шилдэг хоршоо - Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын "Эхэн сүвэйн баялаг хоршоо"
 - “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяны шилдэг оролцогч - Урлахуйн жигүүр ХХК
 - “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяны шилдэг оролцогч - Батэм ХХК
 
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023" үзэсгэлэн, худалдаанд нийслэл, орон нутгийн хүнс, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 500 аж ахуй нэгж 3000 гаруй бүтээгдэхүүнээрээ 9 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд оролцсон юм.

 


