"INVEST GOBI-2023" ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан есдүгээр сарын 28-29-ний өдрүүдөд Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “INVEST GOBI-2023” хөрөнгө оруулалтын чуулганд оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Бизнесийн орчинг дэмжсэн бодлого, Өмнөговьд бизнес хийх нь” илтгэл хэлэлцүүлэгт оролцож “Өмнөговь аймгийн хөнгөлөлттэй зээл олголт” - ын талаар мэдээлэл өгч оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Мөн орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, газар тариалан эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах малчид, иргэдийн бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ боловсруулах, борлуулахад харилцан туршлага солилцох, зах зээлээ өргөжүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Говь фестиваль-2023” үзэсгэлэн худалдаагаар зочиллоо.

Энэ удаагийн “Говь фестиваль-2023” үзэсгэлэн худалдаа нь орон нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх зорилгоор “Invest Gobi 2023” Өмнөговийн хөрөнгө оруулалтын чуулган нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохио байгуулагдаж буйгаараа онцлогтой болж байна.