Төрөөс жижиг, дунд үйлдвэр, хоршоог хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй  "Нутгийг өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд "Төрөөс жижиг, дунд үйлдвэр, хоршоог хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэл,  дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн болон дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн төлөөллүүд оролцсон юм.
Арга хэмжээний үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, чиг үүргийг танилцуулж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр санал, зөвлөмж өгч, харилцан уялдаатай хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас тус дүүргийн өрхийн төмс, хүнсний ногооны тариалалт эрхэлдэг иргэд хоршоо болон зохион байгуулалтад орох хүсэлтэй байгааг уламжилсан.
Хүсэлтийн дагуу Монголын хөдөө аж ауйн хоршоологчдын үндэсний холбоотой хамтран Налайх дүүргийн өрхийн төмс, хүнсний ногооны тариалалт эрхлэгчдийг хамруулан тус дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд “Хоршооны анхан шатны ойлголт болон хоршоог байгуулахад анхаарах асуудал”, "Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого, арга хэмжээ" сэдвээр сургалт  зохион байгуулав.  
Сургалт, мэдээллийн үр дүнд сургалтад хамрагдсан иргэд хамтран анхан шатны хоршоог сайн дураараа байгуулахаар болсон ба тус дүүргийн Засаг дарга тариалангийн шинэ бүсэд ногоочиддоо газар эзэмшүүлэхээ амласан.
Хуваалцах