ЭРХҮҮ МУЖИД ӨНДӨГ, ТАХИАНЫ МАХНЫ ҮНЭ ӨСӨВ
Эрхүү мужийн Статистикийн газраас долоо хоног тутамд нийгэмд чухал ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгдөг билээ. Өнгөрсөн 7 хоногт 25 хүнсний бүтээгдэхүүн дээр судалгаа хийснээс 9 хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч, 11 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөөгүй хэвийн байна. Харин хоёр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн тухай Эрхүү мужийн засгийн газрын хэвлэл мэдээллийн алба 2023 оны 9-р сарын 25-нд мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт үнэ буурсан хүнсний бүтээгдэхүүн: Цагаан байцаа (-8.74%), Төмс (-8.61%), Сонгино (-6.61%), Алим (-4.21%), Лууван (-0.09%), Наранцэцгийн тос (-0.01%), Улаан буудайн гурил (-1.10%), Хөлдөөсөн загас (-0.29%), Шар будаа (-0,09%)
Хамгийн их үнийн өсөлтийг тахианы өндөг (+3.28%), тахианы мах (+2.34%) тус тус эзэлжээ. Өндөгний үнэ өсөх хандлага ОХУ-ын 78 бүс нутагт, тахианы махны үнэ Оросын 69 бүс нутагт ажиглагдсан. ОХУ-ын хэрэглээний үнийн индекс бүхэлдээ 100.13% байв.
Дүгнэлт: Санал: ОХУ-ын Эрхүү мужид хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн ч суурь үнээс хамаарч үнэ буурах тохиолдол ихээхэн байна. Энэ нь хүнсний болон бараа, бүтээгдэхүүний үнийн хяналт маш сайн байгааг харуулж байна. Иймд манай холбогдох байгууллагууд энэ тал дээр анхаарч ажиллавал зөв болов уу.
Эх сурвалж: Областная газета №109 /2603/ от 27.09.2023