"Mongolian Mining week 2023" арга хэмжээнд үйлдвэрэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулав

“Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” чуулга уулзалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй уг чуулганд уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтэд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болон нийлүүлэхээр сонирхож буй компаниудын төлөөлөл оролцлоо.

Тодруулбал, “Хос Аз” ХХК, Only one ХХК, Урбан брэнд ХХК, Хийлэн хийц ХХК, Лугати ХХК, Кажуг ХХК  зэрэг компани хөдөлмөр хамгааллын гутал, хувцас, бээлий, бүс, ажлын хувцсаа  уул уурхайн компаниудад танилцууллаа.

          Арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин нар үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцсан юм.  
Цаашид уул уурхайн компаниудад жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх стандартын шаардлага хангасан компанийн тоог нэмэгдүүлэх тал дээр төрийн зүгээс анхаарч ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм.   
Хуваалцах