ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих төслийн “Түншлэлийн хөтөлбөр”-т хамрагдаж, гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эдгээр аж ахуйн нэгж нь гэрээнд тусгагдсан ажлыг амжилттай хэрэгжүүлснээр экспортод чиглэсэн инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаар онцлогтой юм.


Эдгээр аж ахуйн нэгж нь гэрээнд тусгагдсан ажлыг амжилттай хэрэгжүүлснээр экспортод чиглэсэн инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаар онцлогтой юм.

“Ти Эм Эл ХХК” нь 2003 онд гадаад худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж, байгуулагдсан цагаасаа Монголдоо анхдагч хуруу шил савны үйлдвэрийн түүхий эд материал нийлүүлэх, борлуулах болон хуванцар сав дахин боловсруулах үйлдвэрийг ажиллуулж байна. “Бүхнийг Монголдоо " уриан дор нэгдэн ажиллаж байна.


"Баялаг өлзий" ХХК нь 2008 оноос эхлэн сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн ба 1991 оноос хойш ноос ноолуурын салбарт тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Ихэвчлэн гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолдог бөгөөд ноолуур, сарлагийн хөөвөр болон торомны /2настай тэмээ/ ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.


БОДИОС брэнд нь утсаа зөвхөн өөрсдийн хэрэгцээнд зориулан чанарын өндөр түвшинд боловсруулдгаараа онцлог бөгөөд бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс илүү зөөлөн байдаг.