НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧИД БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН "FALCONERI" ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА
Жижиг, дунд үйлдвэрийн газраас Европын холбооны улсад зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2023” арга хэмжээнд оролцогч ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид өнөөдөр /2023.10.16/ Итали улсын ноолуурын чиглэлийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах боломж, бүтээгдэхүүний загвар дизайн, чанарыг сайжруулах талаар санал солилцлоо.
Арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Ц.Нарантунгалаг, Худалдаа, эдийн засгийн харилцааны асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Дэлгэржаргал, Итали улс дахь Монгол Улсын өргөмжит консул Paolo Bonettiт , Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Мишээл экспо ХХК-ний ахлах менежер З.Одонтуяа нар оролцлоо.


