МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН НАНТ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Бүгд Найрамдах Франц Улсын Британийн гүнгийн ордон Нантын музейд зохион байгуулагдаж буй үндэсний үйлдвэрийн үзэсгэлэн хуалдаанд ноос, ноолууран хувцас хэрэглэл, арьсан эдлэл, эсгий бүтээгдэхүүн, монгол уран зураг, хатгамал, шатар, үнэт эдлэл, үндэсний хувцас, уламжлалт гар урлал, бэлэг дурсгал, органик ахуйн хэрэглээний 800 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Тус үзэсгэлэнгийн онцлог нь үндэсний уламжлалт өв соёл, нүүдэлчдийн ахуй соёлын илэрхийлэл болсон ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн  “Монгол гэр”-ийг сурталчлан таниулах юм.

Үзэсгэлэнд “Шилдэг 100 гар урлаач” болон соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

 

 
 
 
Хуваалцах