"Монголын өдрүүд 2023 – Худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган" Чикаго хотноо нээлтээ хийв
Жижиг, дунд үйлдвэрийн газар, Экспорт Олон Улсын Худалдааны Төвтэй хамтран “Монголын өдрүүд 2023 – Худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган” арга хэмжээг 2023 оны 11 сарын 02-06 хооронд АНУ-д зохион байгуулж байна. Арга хэмжээний нээлт өнөөдөр Чикаго хотноо боллоо. 
Үзэсгэлэнд 50 орчим ААН, 120 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэлээ. Тодруулбал,
- Ноос ноолууран бүтээгдэхүүн
 - Хувцас загварын шоу үзүүлбэр
 - Ардын язгуур урлагийн тоглолт
 - Айраг, сүүн бүтээгдэхүүн
 - Эсгий оёдолгүй нэхээсгүй монгол дээл хувцас
 - Гар урлалын торгон болон торон гоёлын ороолт
 - Мэргэжлийн уран дарханы бүтээсэн урлал
 - Зүймэл урлал
 - Үндэсний хувцас
 - Эрдэнийн чулуун зүүлт гоёл
 - Бэлэг дурсгал гэх мэт олон олон бүтээл, бүтээгдэхүүн уг үзэсгэлэнд худалдаалагдаж байна.
 

Арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй фестивалийн үеэр:
- Хүннү Рок урсгалын “Онгод” хамтлагийн тоглолт,
- The Woman, Хар ажил МУСК
- Үндэсний дуу, бүжиг, морин хуурын үзүүлбэр
- Монгол гэрт уламжлалт тоглоом наадгай,
 - Загварын шоу гэх мэт маш олон үзүүлбэрүүд таныг хүлээж байна
Мөн “Welcome to Mongolia” Festival АНУ-ын Чикаго хотын Томоохон Mall-ийн нэг болох the Shops at Northbridge-д "Экспорт Олон Улсын Худалдааны Төв" үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин "Mongolian Gallery" Pop-Up Shop нээлээ. Уг дэлгүүрт Монгол улсын харьцангуй давуу тал болсон Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнүүд болон Монгол улсын нэрт зураачдын уран зургийн үзэсгэлэн гарч АНУ-ын хэрэглэгчдийн таашаалыг маш ихээр хүртэж байна.


