МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН ЭНЭ САРЫН 30-НД БОЛНО

      МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулганыг 2014 оноос эхлэн зохион байгуулж байна. Энэхүү чуулган нь Монгол улсад энтрепренершипийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренерийн боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төр хувийн хэвшил, их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Өнөө жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран зохион байгуулж байна.
Өнгөрсөн 2022 оны чуулганы хувьд Эрүүл хүнс - Эрүүл Монгол хүн уриан дор  Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн хүрээнд хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага сэдвийн дор зохион байгуулсан. Энтрепенерүүдийн Эко системд оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх,  хүнсний салбарын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргах, хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээг үзүүлэх, төр, энтрепренерүүд хүнсний чиглэлээр бизнес эрхлэгчид, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ЖДҮ эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх сэдэл болоод мэдлэг мэдээлэл өгөх, харилцаа холбоог өргөжүүлэх, туршлага солилцох талаар тус тус хэлэлцсэн. 2022 оны чуулганд 70 гаруй ЖДҮ-ийн төлөөлөл, 4 их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, 1 олон улсын байгууллага нийт 200 орчим оролцогчид оролцсон. Энэхүү чуулганы хүрээнд Хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр Улаанбаатар ариутгал ХХК, Мөөжиг органик ХХК, Дэвжих оюу ХХК, Булган аймгийн “Сумын нуга” хоршоог сонгон авч зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.
Хуваалцах