"НОГООН БИЗНЕС-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ" УРИАН ДОР МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЕРҮҮД ЧУУЛНА

 МУИС-ийн Бизнесийн сургууль, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран Монголын энтрепренерүүдийн ээлжит чуулган 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулах гэж байна. “Ногоон Бизнес-Тогтвортой Хөгжил” уриан дор "Ногоон Бизнес Загварыг Хөгжүүлэх Боломж, Туршлага" сэдвийн хүрээнд ногоон бизнес, ногоон технологийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг сургалт, судалгааны байгууллага, бизнес эрхлэгчид, санхүү, хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний байгууллагууд хамтран мэдээлэл солилцож, туршлага хуваалцах юм.
Энэхүү арга хэмжээ нь туршлага солилцох уулзалт, зөвлөн туслах үйл ажиллагаа гэсэн бүрдэл хэсгүүдтэй. Үүнд:
  • Нэгдсэн чуулганд сэдвийн хүрээнд илтгэл тавих,
  • Ногоон бизнес, технологийн энтрепренерүүдийн танилцуулга, үзэсгэлэнд оролцох,
  • Ногоон бизнес, технологийн энтрепренерүүдийн төслийн танилцуулгыг хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд танилцуулан хөрөнгө оруулалт татах болон технологийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах боломжтой.
Хуваалцах