ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа нар Олон Улсын Санхүүгийн корпорацийн Уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн салбар хариуцсан эдийн засагч Эшли Чиан Ван болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Эшли Чиан Ван Дэлхийн банк болон Олон улсын Санхүүгийн Корпорацийн хамтарсан Уур амьсгалын өөрчлөлтийн хөгжлийн тайлан судалгааны ажил эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар төрөөс баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг бэрхшээл зэрэг олон асуудлын талаар асууж тодрууллаа.

ЖДҮГ-ын газрын дарга Я.Эрдэнэсайхан

“Одоогоор ЖДҮХС-аас 8600 зээлдэгч хөнгөлөлттэй зээл авснаас 7600 гаруй нь эргэн төлсөн байна. ЖДҮГ-аас зээлдэгчдээ чадавхижуулах, үйл ажиллагааг хялбарчлах, зээлээ эргэн төлөх чадамжийг сайжруулах, тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор олон улсын төсөл хөтөлбөртэй хамтран удирдлагуудад зориулсан сургалт, CEO клуб, онлайн сургалтууд, цахим апликэйшн бүтээх зэрэг олон ажил зохион байгуулдаг. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртдөг салбарын нэг нь хөдөө аж ахуйн салбар гэдгийг дурдаад ЖДҮ эрхлэгчдэд цаг уураас гадна санхүү, зах зээлд гаргах туршлага, хүний нөөцийн дутагдал зэрэг асуудал тулгардаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой хамгийн зөв шийдэл нь загвар хоршоог бий болгох явдал. Загвар хоршоог хөгжүүлэхээр санхүүжилтийн үүсвэрийг тодорхойлоод, өргөдлийн хүлээн авч, сонгон шалгаруулалтыг хийх гэж байна. Загвар хоршооны ТЭЗҮ-ийг тооцоход хоршоологчид 2-3 жилийн дотор зээлээ бүрэн төлж дуусаад, орлого нь тогтворжих боломжтой байгаа. Үйл ажиллагаа тогтворжсоноор иргэд байнгын ажлын байртай, тогтмол орлоготой, аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой” гэлээ.

Эшли Чиан Ван уулзалт шаардлагатай мэдээллийг өгсөн үр дүнтэй уулзалт байсныг онцлоод, тодруулах шаардлагатай мэдээлэл гарвал дахин уулзалт товлохоор тохиров. 
 
Хуваалцах