АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ "САНАМЖ БИЧИГ"-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын дарга Б.Бямбасайхан нар өнөөдөр / 2023.12.15 / хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтэд холбох чиглэлээр хамтран ажиллана. Тодруулбал, нийслэл, орон нутгийн салбар хариуцсан мэргэжилтнүүд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулах, туршлага солилцох сургалт, семинар, уулзалт, зөвлөгөөн, форумыг хамтран зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэх юм.

Мөн уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг өсгөх зорилгоор хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, дотоод, гадаадад зохион байгуулагдах төрөл бүрийн үзэсгэлэн худалдаанд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг оролцуулах, дэмжиж ажиллах талаар харилцан санал солилцов.
Хуваалцах