ОРОН НУТГИЙН ЖДҮ-ИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
Жижиг, дунд үйлдвэрийн газраас орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын эхний өдөр орон нутгийн мэргэжилтнүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн орон нутагт хэрэгжиж буй зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт-мониторинг хийсэн ажлын үр дүн, төсөл хэрэгжилтийн явцыг тайлагнаж, ЖДҮГ-ын удирдлагуудын зүгээс холбогдох мэдээллийг өгч, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн юм.

Сургалтын хоёр дахь өдөр Мерит төсөл хэрэгжиж буй Дорнод, Дундговь, Сүхбаатар, Төв аймгуудын мэргэжилтнүүд уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтэд ЖДҮ эрхлэгчдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлсэн талаарх туршлагаа бусадтайгаа хуваалцсан. Мөн Сангийн яамнаас Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журмын талаар танилцуулга, мэдээлэл, Зээлийн батлан даалтын сангаас “Батлан даалттай зээлийн судалгаанд тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Орон нутгийн мэргэжилтнүүдийн зүгээс сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан туршлага солилцсон үр дүнтэй сургалт болж буйг энэ үеэр онцолж байлаа.

Сургалтын сүүлийн өдөр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Ашигт малтмал газрын тосны газартай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурснаар гурван өдрийн сургалт амжилттай өндөрлөлөө.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтэд холбох чиглэлээр хамтран ажиллана.

Түүнчлэн нийслэл, орон нутгийн салбар хариуцсан мэргэжилтнүүд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулах, туршлага солилцох сургалт, семинар, уулзалт, зөвлөгөөн, форумыг хамтран зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэх юм.