ХӨХ ХОТОД "МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА НЭЭЛТЭЭ ХИЙВ
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнгөрсөн 9 дүгээр сард БНХАУ-ын цахим худалдааны “Замч” компанитай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ.

Санамж бичгийн хүрээнд талууд жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийг үйл ажиллагааг дэмжих, Хятад улсын зах зээлд Монголын ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, хөгжүүлэх, борлуулалтыг дэмжих, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.

Уг ажлын эхлэл болох Хөххотын иж бүрэн баталгаат бүсийн "Тянюань дэлхийн худалдааны төв"-д “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны танхим нээлтээ хийлээ.

Тус төвд Монгол улсын ноос ноолуур, гоо сайхан, бэлэг дурсгал, арьсан эдлэл, хүнсний салбарын 25 аж ахуйн нэгжийн 200 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн байршаад байна.

Энэхүү төв нь Өвөрмонголын Өөртөө засах орны дотоод, гадаад худалдааг цогцоор нь хөгжүүлэх төвлөрсөн цогц үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл Хөх хотын хил дамнасан цахим худалдааны салбарын хөгжилд чухал ач холбогдолтой тээвэрлэгчийн нэг юм.