АЛБАН ХААГЧИД ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ
Жижиг, дунд үйлдвэрийн газрын албан хаагчдыг чадавхжуулах ажлын хүрээнд жил бүр сургалтын төлөвлөгөө батлуулан ажилладаг.

Уг төлөвлөгөөний хүрээнд 2024 оны анхны сургалтаа Монголын мэргэшсэн Үнэлгээчдийн Институттэй хамтран “Хөрөнгийн үнэлгээний боловсрол” олгох амжилттай зохион байгууллаа.


Уг төлөвлөгөөний хүрээнд 2024 оны анхны сургалтаа Монголын мэргэшсэн Үнэлгээчдийн Институттэй хамтран “Хөрөнгийн үнэлгээний боловсрол” олгох амжилттай зохион байгууллаа.

Хоёр өдөр үргэлжилсэн уг сургалтад Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авч байгаа зээлдэгчийн барьцаа хөрөнгийн чанарыг тодорхойлох, эрсдэлийг тооцох, үнэлгээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд болон ажлын хэсгийн гишүүний орон гарсан тохиолдолд нөхөн ажиллах албан хаагчид хамрагдсан юм.

Сургалтад амжилттай хамрагдсан албан хаагчдад Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон Монголын мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн гүйцэтгэх захирал Б.Энхболд нар гэрчилгээ гардуулав


Сургалтад амжилттай хамрагдсан албан хаагчдад Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон Монголын мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн гүйцэтгэх захирал Б.Энхболд нар гэрчилгээ гардуулав
