"САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ" ҮЗЭСГЭЛЭН ЭНЭ САРЫН 8-НЫГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийн газар санаачлан Монголын уламжлалт баяр цагаан сард зориулсан “САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ” сар шинийн үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр /2024.02.02/ боллоо.

Арга хэмжээний нээлтэд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Анх удаа зохион байгуулж буй үзэсгэлэн, худалдаанд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбарын 100 гаруй үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Та бүхнийг үзэсгэлэн худалдаагаар зочилж өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.
Хан-Уул дүүргийн 3-р хороо "ЮНИК" эвент холл төвд /Атар өргөөгийн урд талд Дельта автосервисын хашаан дотор/