"ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАГВАР ХОРШООНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖ" СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

         Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны “Хөдөө аж ахуйн Загвар хоршооны зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А-26 дугаар тушаалаар “Хөдөө аж ахуйн загвар хоршоо”-нд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулалт зарлагдсантай холбогдуулан үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлж “Загвар хоршоо” болох зорилготой хоршоодод зориулсан сургалтыг Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоотой хамтран 2024.02.20 – 2024.02.21 өдрүүдэд дараах сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

         
Үүнд:

  1. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын танилцуулга
  2. Бизнес төсөлд тавиuдах шаардлага, анхаарах асуудлууд
  3. ЖДҮҮЭ-ээр бүртгүүлэх заавар
  4. Хөнгөлөлттэй зээлд цахимаар бүртгүүлэх, материал илгээх заавар

Сургалтад бүртгүүлэх, холбоо барих:

  1. Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байрны 301 тоот – 11458899
  2. Жижиг, дунд үйлдвэрийн газар /Засгийн газрын 9 байр/ 20 тоот - 51267889
Хуваалцах