"СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" АЯНД ЖДҮ ЭРХЛЭГЧИД НЭГДЭН 10,247,000 ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЭЖЭЭС ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Өвөлжилт, хаваржилт хүндэрч ихэнх аймаг, сумдад зуд нүүрлээд буй энэ үед жижиг, дунд үйлдвэрийн газрын хамт олон малчдадаа “Сэтгэлийн илгээмж” болгон нэг өдрийн цалингаа хандивласан.


Монголчууд бид эртнээс “өгье гэвэл ганцаасаа” хэмээн аливаад сэтгэлээ зориулж ирсэн ард түмэн. Тийм ч учраас зудад нэрвэгдсэн малчдадаа дэм өгөх “Сэтгэлийн илгээмж” аянд үйлдвэрлэгчдээ нэгдэхийг уриалсан билээ.


Энэхүү уриалгыг маань хүлээн авч өнөөдөр /2024.02.26/ “Z захирлуудын клуб”-ийн гишүүд нэгдэн, зуданд өртөн, хүнд хэцүү цаг үеийг туулж яваа малчдадаа туслахаар сэтгэлийн хандив цуглуулан Жижиг, дунд үйлдвэрийн газар-т хүлээлгэн өглөө.


Хандивт нийт 10,247,000 төгрөгний үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө цугларснаас:
❤️МАЛЫН ТЭЖЭЭЛД ХЭРЭГЛЭХ ХИВЭГ, ХОЁРДОГЧ ТҮҮХИЙ ЭДЭЭР ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭДЭГ ГЯЛГАР УУТНУУД - ПОЛИПАК ХХК - CHAMINHUU CHAMIA ,
❤️ МАЛЧДЫНХАА ТАМИР ТЭНХЭЭГ САЙЖРУУЛАХ БАРАГШУН БЭЛДМЭЛ - DONOR BRAND, ЖИМСНИЙ ӨТГӨРҮҮЛСЭН ШҮҮС - TERGUN CASHMERE
❤️ ДУЛААН БРЭНДИЙН ДУЛААХАН НООСОН БЭЭЛИЙ 200Ш - HTTPS://WWW.FACEBOOK.COM/ZUZUKNITWEARBRAND
❤️ НЭХИЙ МАЛГАЙ БОЛОН БЭЭЛИЙ - МООД МАЛГАЙ
❤️ ТУГАЛ БОЛОН ХУРГАНЫ НЭМНЭЭ - СЭЦЭН ФЭЙШН, ЗУЗУ ХХК, КОРМОНСТАР ХХК
❤️ АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗҮЙЛС - АЗТАЙ ХҮНС БӨӨНИЙ ХУДАЛДАА НИЙТ 8,717,000 ТӨГРӨГНИЙ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН
💚ТОП КЮЗИН ХХК- NEWYORK STREET RESTAURANT, ЖОЖИЛДАЯН ХХК- ЖОЖИЛДАЯН ХХК, АЛТАН САПСАН ХХК - AS DELGUUR, АРЧЕР ИЙГЛ ХХК - VEGANNATURE, ТӨГС УУРАГ ХХК - TUGSBIO, ТҮШИГТ БАЯН ХАЙРХАН ХХК, ТАЙЁО БРИДЖ ИНТЕРНЭШНЛ ХХК, КОРМОН СТАР ХХК, ХОС ЭМ БИ ЖИ ХХК - SOLONGO SOAP, ДАРГИАТ НАЙМАН ШАРГА ХХК - ЦАГЬ ЭЭЗГИЙНИЙ АМТТАН - EEZGIINII AMTTAN КОМПАНИУД 1,530000 төгрөгийн мөнгөн хандивыг хүлээлгэн өглөө.


Үйлдвэрлэгчид маань уг хандиваа Улсын Онцгой комисст бус Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүлээлгэн өгсөн шалтгаан нь “Манай олон гишүүд ЖДҮХС-аар дамжуулан хөнгөлөлттэй зээл авч, үйл ажиллагаагаа өргөтгөн амжилттай яваа тул хариу талархал болгон “Сэтгэлийн илгээмж” аянд нэгдэж малчдадаа дэм өгөхийг хүссэн гэдгээ энэ үеэр илэрхийлж байлаа.
БИДНИЙ САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ АЯНД НЭГДЭЖ ОРОЛЦСОН БҮХ ҮЙЛДЭВРЛЭГЧДЭДЭЭ БАЯРЛАЛАА.
ТА БҮХНИЙ АЖИЛ ҮЙЛС ҮРГЭЛЖ ӨӨДЛӨН ДЭВЖИЖ, ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТЭД ҮНЭТЭЙ ХУВЬ
НЭМЭР ОРУУЛЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!
НЭМЭР ОРУУЛЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!