"FOODEX JAPAN 2024" ХҮНСНИЙ ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛЫН 5 ААН ОРОЛЦОЖ БАЙНА
Азидаа хамгийн томд тооцогдох олон улсын хүнс, хүнсний үйлдвэрлэлийн “FOODEX JAPAN 2024” үзэсгэлэн, худалдаа Япон улсын нийслэл Токио хотноо энэ сарын 5-нд нээлтээ хийлээ.


Арга хэмжээний нээлтэд Япон улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл ихээхэн ач холбогдол өгч оролцож байна.
"Tokyo Big Sight" төвд хүнсний шилдгүүд цугласан 49 дэх удаагийн үзэсгэлэнд 60 орчим орны 2800 аж ахуйн нэгж 8600 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр оролцож байна.


Монгол Улсын хувьд энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч 5 аж ахуйн нэгж оролцож байна. Үүнд:

“Майнд теч ХХК” ургамлын тосоор,

Норд роуд” ХХК Хушхан брэндээр,


“Шар доктор” ХХК Чацарганы шүүсээр,

“Их үрчин ХХК” хушны самраар,


“Их үрчин ХХК” хушны самраар,

“Глобал номадик продукт” ХХК сарлагын шар тос тус тус National pavilion (Үндэсний павилион) - д байршаад байна.