ХАМТРАН АЖИЛЛАХ "САНАМЖ БИЧИГ"-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо “Нээлттэй хаалганы өдөрлөг” /2024.03.05/ зохион байгууллаа.


Арга хэмжээнд тус холбооны гишүүн хоршоодын төлөөлөл болон хамтран ажиилладаг төрийн болон олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын төлөөллүүд оролцов.
.jpg)
.jpg)
Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа “Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2024 онд хоршооны салбарт хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г танилцуулж, цаашид хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.


Хоршоологчид “Нээлттэй хаалганы өдөр”-өөрөө зуданд нэрвэгдсэн малчдад зориулан өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр дуудлага худалдаа зохион байгууллаа. Борлуулалтаас олсон орлогыг малчдад хандивлах юм.
.jpg)
.jpg)