ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР, ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР, "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ХУРДАСГУУР ТӨВ" ХАМТРАН АЖИЛЛАНА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын байранд өнөөдөр /2024.03.15/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын төлөөлөлүүд уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны зорилго нь “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийж үйл ажиллагааг нь оновчлон лавлагаа, тодорхойлолт, нэг болон олон шатлалт үйлчилгээг улам илүү цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлэх юм.
Энэ оны эхний хагаст хийж дуусгахаар төлөвлөж буй уг ажлын үр дүнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмж сайжирч, цаг хугацаа, орон зай, олон шат дамжлагагүй шуурхай хүрнэ.


Хуваалцах