"СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" АЯНЫ ХҮРЭЭНД ЦУГЛАСАН ХАНДИВЫГ АСГАТ, СҮХБААТАР СУМДАД ХҮРГЭЛЭЭ

    Жижиг, дунд үйлдвэрийн газраас санаачлан малчдадаа дэм өгөхөөр эхлүүлсэн “Сэтгэлийн илгээмж” аяны хүрээнд цугласан хандивыг Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлтэй хамтран зудад өртөн, хүнд үеийг туулж яваа малчдад хүргэлээ. 
    “Сэтгэлийн илгээмж” аяны хүрээнд уриалгад нэгдсэн үйлдвэрлэгчдээс нийт 12,157,000 төгрөгийн үнэ бүхий хүнс, бараа бүтээгдэхүүн цугларсныг өвөлжилт хамгийн хүнд байгаа Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар сумын малчдын хотонд нь хүргэж өглөө.
  Хандивт нэгдсэн үйлдвэрлэгчдэдээ дахин талархал илэрхийлье! Тодруулбал:
  1. Малын тэжээлд хэрэглэх хивэг 1 тонн
  2. Полипак ХХК Хоёрдогч түүхий эдээр эх орондоо үйлдвэрлэдэг гялгар уутнууд
  3. “Donor brand” жимсний өтгөрүүлсэн шүүс, Малчдынхаа тамир тэнхээг сайжруулах барагшун бэлдмэл
  4. Tergun cashmere Дулаан брэндийн дулаахан ноосон бээлий 200ш
  5. “Моод малгай” Нэхий малгай болон бээлий
  6. Сэцэн фэйшн, Зу зу ХХК Нугал болон хурганы нэмнээ
  7. Кормонстар ХХК Ахуйн хэрэглээний зүйлс
  8. Азтай хүнс бөөний худалдаа нийт
  9. Топ кюзин ХХК
  10. Newyork street restaurant,
  11. Жожилдаян ХХК,
  12. Алтан сапсан ХХК
  13. As delguur,
  14. Арчер ийгл ХХК
  15. Vegannature, Төгс уураг ХХК
  16. Түшигт баян хайрхан ХХК
  17. Тайёо бридж интернэшнл ХХК,
  18. Кормон стар ХХК,
  19. Хос Эм Би Жи ХХК
  20. Solongo soap,
  21. Даргиат найман шарга ХХК “Цагь ээзгийний амттан” Eezgiinii amttan компаниуд 1,530,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн
  22. “Хадат мандал” ХХК “Дэлгэр” брэндийн сүүтэй цай 30 уут
  23. “ХУЖИРТ ГУРВАН МӨНХ” ХХК 550 мянган төгрөгийн нэмнээ
  24. “Шим адууны тос” Шингэн болон адууны тосон саван  1,000,000 төгрөгийн үнэ бүхий зүйлс тус тус хандивласан болно

Сүхбаатар аймагт их хэмжээний цас, цасан шуурганы нөхцөл байдлаас үүдэн сум хоорондын зам хүндрэлтэй хэвээр байна.

Хуваалцах