ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Балжинням нар Дэлхийн банкнаас санхүүжүүлсэн “Экспортыг дэмжих төсөл”-ийн удирдагч ноён Тиласони Бенжамин болон Дэлхийн банкны хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй Монгол дахь хувийн салбарын өрсөлдөх чадвар, ногоон үйлдвэрлэлийг дэмжих нь” төслийн судалгааны төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр өмнө хэрэгжсэн төслийн үр дүн, жижиг, дунд бизнес эрхлэгчид, хоршооны талаар төрөөс баримталж буй Засгийн газрын бодлого, Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэрэгжүүлж буй бодлого чиглэл, жижиг, дунд, бизнес эрхлэгчид болон хоршооны салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэв.  
ЖДҮГ-ын газрын дарга Я.Эрдэнэсайхан ”Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Экспортыг дэмжих төсөл” амжилттай хэрэгжиж дууссан нь экспортод бүтээгдэхүүнээ гаргах гэж жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлсэн төсөл болсон. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл, түүхий эдийг бүрдүүлэх систем, худалдааны саад тотгор, Монгол улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэглэдэг байгальд ээлтэй, ногоон үйлдвэрлэлийн түүхий эдийг бэлтгэдэг малчдыг хоршооны хэлбэрт оруулан үйлдвэрлэл эрхлэх боломжтой болох хуулийн төсөл батлуулахаар ажиллаж байна” гэдгийг уулзалтын үеэр онцоллоо. Ноён Тиласони Бенжамин “Судалгааны багийнхны хийж байгаа нөхцөл байдлын шинжилгээ, оношилгоо нь дараагийн төсөл болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн судалгаа болно” гэдгийг энэ үеэр дурдсан.  
Мөн хоёр тал дахин уулзалт хийж нэмэлт мэдээлэл авахаар тохиролцлоо.
Хуваалцах