"МОНГОЛ УЛСААС ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ КАНАД УЛСАД ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ" МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ОНЛАЙН УУЛЗАЛТ БОЛНО
Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос болон албаны хүмүүстэй 2024 онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцох цахим уулзалыг дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулсан.


Уулзалтын үеэр Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Канад Улсын зах зээлд экспортлох боломжийн талаар харилцан санал солилцсон. Тухайлбал:


- Монголын үйлдвэрлэгчдэд Канад Улсын зах зээлд хэрхэн гаргах тухай сургалт, мэдээлэл зохион байгуулах
- Канад Улсын Засгийн газартай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
- Канадын Худалдааг дэмжих байгууллагатай хамтран ажиллах зэрэг асуудлын хүрээнд санал солилцсон юм.
Энэхүү уулзалтын дагуу төлөвлөсөн эхний ажил "Монгол Улсаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Канад улсад экспортлох боломж" сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх онлайн уулзалтыг Монгол Улсаас КАНАД Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран онлайнаар зохион байгуулах гэж байна.
Мэдээлэл өгөх цахим уулзалт 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагт
/ ZOOM платформ/ болно.
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSfCRTppG8Qa6.../viewform
Мэдээлэл өгөх уулзалт: Цахим хэлбэрээр ZOOM платформ ашиглан 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 09:00 цагт болно.
Join Zoom Meeting: https://us06web.zoom.us/j/83935865488...
Meeting ID: 839 3586 5488
Passcode: 123456