АВСТРАЛИ МОНГОЛЫН БИЗНЕС ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
@Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia, Австрали Монголын Бизнес зөвлөл https://ausmonbc.org.au/тэй хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, туршлага солилцох, үндэсний бүтээгдэхүүнийг Австрали Улсад экспортлох, “Монголд үйлдвэрлэв” худалдаа мэдээллийн төв байгуулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, Австралийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсад нэмэгдүүлэх бизнес уулзалт арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Австрали Монголын бинесийн зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Оюунчимэг нар гарын үсэг зурлаа.