АВСТРАЛИЙН НООСНЫ ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Австрали Улс дахь Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Э.Мөнхбаяр нар Австрали Улсын Ноосны холбооны ерөнхий менежер Julie Davies, бүсийн хөгжлийн менежер Trudie Friedrich нартай уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр орны ноосны үйлдвэрүүд, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг туршлага солилцуулах, Монголын мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, дэлхийн улс орнуудад экспортлох боломжийг нэмэгдүүлэх, Австралийн хөрөнгө оруулалттай ноосны үйлдвэрийг Монгол Улсад байгуулах боломжийн талаар хэлэлцлээ. Уулзалтанд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Сайн түмэн кашимер ХХК-ны захирал М.Түмэнжаргал нар оролцлоо.