БЕНИЛЮКСИЙН БИЗНЕС КОНСУЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, ахлах мэргэжилтэн Б.Мөнхцэцэг, Мишээл экспо олон улсын үзэсгэлэнгийн танхимын Ахлах менежер З.Одонтуяа нар Бельги, Нидерланд, Люксембург улсуудад /Эдгээр улсуудыг хамтад нь Бенилюкс гэж нэрлэдэг/ үйл ажиллагаагаа явуулдаг Монголын Бизнес Консулын Ерөнхийлөгч Ц.Адьяатай уулзав.
Уулзалтаар Монголын жижиг, дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг Бенилюксийн зах зээлд гаргах, хөрөнгө оруулалт татах, Монголын өв соёлыг Бельги, Нидерланд, Люксембург улсуудад сурталчилан таниулахад хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
Бенилюксийн Монголын Бизнес Консул ТББ нь энэ оны 6 дугаар сард байгуулагдсан. Тус байгууллага нь Бельги дахь Монголын Элчин Сайдын яам, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд Бенилюксийн орнууд болон Монгол Улсын хоорондын худалдаа, бизнесын байгууллага, соёлын харилцаа холбоог хөгжүүлэх, холбож өгөх гүүр нь болж ажиллах зорилготой байгууллага юм.
Хуваалцах