"МОНГОЛ-СОЛОНГОСЫН ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА-2024" БОЛНО

 

“Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” арга хэмжээ 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр  Корпорэйт конвейшн центрт зохион байгуулагдах гэж байна.
 
Тус арга хэмжээний зорилго нь Монгол улсын үндэсний бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх,  хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тус бизнес уулзалтад оролцох сонирхолтой ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэхийг урьж байна.  
 
Бизнес уулзалтад БНСУ-ын 160 гаруй компани оролцох бөгөөд МУ-ын ЖДҮ эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй хөрөнгө оруулалт, технологи, инновацийн чиглэлээр хамтын ажиллагааг тогтоох, бизнес уулзалт хийх (BizMatching 1:1) боломжтой. Үүнд:
 
  • Хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн;
  • Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн;
  • Сав баглаа боодол,
  • Хуванцарын үйлдвэрлэл;
  • Гоо сайхан, эрүүл мэнд;
  • Бэлэг дурсгал;
  • Хэвлэл, хэвлэлийн тоног төхөөрөмж;
  • Барилгын материал;
  • Газар тариалан, бордоо;
  • Хөргөлт;
  • Хог хаягдал;
  • Хот тохижилт

 Зохион байгуулагч:

 1.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”;

  1. БНСУ-ын Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмлэг;

 Бүртгэлийн хугацаа: 2024.08.18-ны өдрийг хүртэл /бүртгэлийн хураамжгүй/

 Бүртгэл хийх холбоос: https://forms.gle/nC6oMpBraK425Qyw6 

 Дэлгэрэнгүй мэдээллийг ЖДҮГ-ын Хууль, тусгай активын хэлтэс
Утас: 77485555 /2/, 99861673 утсаар лавлана уу.

 

Хуваалцах