ҮСЧИН, ГОО САЙХАНЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Улсын аварга шалгаруулах үсчин, гоо сайхан, хумс дизайн урлалын 26 дугаар Их наадам 44 жилийн дараа Дархан-Уул аймагт өнөөдөр эхэллээ.

Арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн, МУЗГ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэндчилгээ ирүүлснийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан уламжиллаа.

Арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн, МУЗГ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэндчилгээ ирүүлснийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан уламжиллаа.

Монголын үсчин, гоо засалчдын анхдагчдын холбоо санаачилж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот, 15 аймгийн 180 орчим оролцогч 23 төрөлд шилдгүүдээ шалгаруулахаар ур чадвараа сорин өрсөлдөж байна.


Энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Ази тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн үсчин, гоо засалч, хумс засалчид хүрэлцэн ирж, үс болон гоо сайхны дэлхийн чиг хандлага, өвөрмөц урсгалуудыг Монголын үсчин, гоо сайхны үйлчилгээнд нэвтрүүлэх, туршлага солилцох, мөн үсний шинэ загварын тайралт, самналт, сонгомол хэлбэржүүлэлт, хумс урлал, үйлчилгээний технологиос харилцан суралцах зорилготойгоороо онцлог юм.

Тив, дэлхийд монгол улсын нэрийг дуурсгасан үсчин, гоо засалч, нүүр будагч, хумс засалч, шивээс, сормуус урлаач нар маань 23 төрлөөр аваргын алтан цомын төлөө өрсөлдөж байна.

Тив, дэлхийд монгол улсын нэрийг дуурсгасан үсчин, гоо засалч, нүүр будагч, хумс засалч, шивээс, сормуус урлаач нар маань 23 төрлөөр аваргын алтан цомын төлөө өрсөлдөж байна.
