ЖАЙКА-ИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НАКАМҮРА КЭИГО, ОРЛОГЧ ДАРГА ЁШИМҮРА ТОКҮЖИ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЗТХ-ийн хэлтсийн дарга Н.Энхтөр нар Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Накамүра Кэиго, орлогч дарга Ёшимүра Токүжи болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсаас “FOODEX JAPAN-2024” олон улсын хүнс, хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн, худалдаанд оролцсон 5 компаний туршлага, амжилт, түүний үр дүнгийн талаар танилцуулга мэдээлэл өгөв.

Энэ хүрээнд ирэх онд зохион байгуулагдах “FOODEX-2025” арга хэмжээнд идэвхтэй оролцож, үр нөлөөг илүү сайжруулж ажиллах талаар санал солилцлоо. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах II үе шаттай зээлийн төслийн дараагийн шатны бэлтгэл ажлын талаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар боллоо.