Жижиг, дунд үйлдвэрийн газар Дархан-Уул аймагт шилжин ажиллаж байна
Жижиг, дунд үйлдвэрийн газраас Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан 2025 онд Төвийн бүсийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих салбар чиглэлийг тодорхойлох зорилгоор орон нутгийн төр захиргааны байгууллагууд, иргэд, хувийн хэвшилтэй уулзалт зохион байгуулж, саналыг сонсон судалгаа авч хамтран ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд 2025 оны 01.06-01.08-ны өдрүүдэд Төвийн бүсийн иргэдээс цахимаар болон цаасан асуулгаар судалгаа авах ажлыг зохион байгуулав.


Судалгаанд нийт 1621 төлөөлөл оролцсоноос 1419 нь цахимаар, 202 нь цаасаар, 87,8 хувь нь тухайн орон нутагт 10-аас дээш жил ажиллаж амьдардаг, үүний 35,04 хувь буюу 568 нь Дархан-Уул, 31,46 хувь буюу 510 нь Сэлэнгэ, 33,5 хувь буюу 543 нь Төв аймгийн төлөөлөл байв.
Төвийн бүсийн судалгаанд оролцогчдын 13,7 хувь нь хог хаягдал дахин боловсруулах, 9,7 хувь нь арьс ширэн бүтээгдэхүүн, 8,9 хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүн, 7,1 хувь нь төмс, хүнсний ногоо боловсруулах, 7 хувь нь ахуйн үйлчилгээ болон хүлэмжийн аж ахуй, мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, ноос ноолууран бүтээгдэхүүн, малын тэжээл, бордоо, барилгын материалын үйлдвэрлэлийг нэн тэргүүнд дэмжих шаардлагатай гэсэн санал өгснөөс гадна 39,5 хувь нь бага хүүтэй хөнгөлөлттэй зээл, 26,9 хувь нь үйлдвэр, үйлчилгээ явуулах ажлын байр, 26,2 хувь нь татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт шаардлагатай, 26,9 хувь нь санхүүгийн хүртээмж бага, 16,5 хувь нь цалин хангамж хүрэлцээгүй, 16,2 хувь нь сургалт зөвлөх үйлчилгээ дутмаг, 14,1 хувь нь зах зээлийн багтаамж бага байгаагийн улмаас бизнес эрхлэхэд хүндрэлтэй гэсэн байна.
.jpg)






