ӨРХИЙН, БИЧИЛ, ЖДҮ-ИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХУУЛЬ ТОГТООМЖ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА СЭДЭВТ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМАГТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан өрхийн, бичил жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаа.






Тус ажлын хүрээнд “Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг 2025 оны 02 дугаар сарын 03-аас 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд Сүхбаатар, Хэнтий аймагт зохион байгуулан, ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөлттэй уулзаж санал солилцлоо.





