Дэлхийн цом хүртсэн үсчин, гоо сайханчдад шагнал гардууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, алтан цом хүртсэн Монголын үсчин, гоо сайханчдыг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа.
“Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны баг өнгөрсөн 2024 онд дэлхийн гоо сайхны олимп хэмээн нэрлэгддэг “OMC Hairworld” тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан цом хүртсэн түүхэн амжилт гаргасан юм.
