Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тогтолцоог сайжруулах хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Д.Батлут, Ж.Батжаргал нар Дархан-Уул аймагт ажиллаж байна.

 

Энэ хүрээнд ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар хамтран Дархан-Уул аймагт хэлэлцүүлэг зохион байгууллаа. ЖДҮГ-ын Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, ХХААХҮЯ-ны Ахлах шинжээч Э.Сугарбаяр нар илтгэл тавьж танилцуулга хийв. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газарт ажиллав.

Хуваалцах