ЖАЙКА-ИЙН ЗҮҮН БА ТӨВ АЗИ, КАВКАЗЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ГАЗРЫН АХЛАХ ДЭД ЗАХИРАЛ ИМАЙОШИ МОЕКО, ДЭД ЗАХИРАЛ САКОЙ МИХОКО, МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ КАВАБАТА РЭИКО НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Тусгай активын хэлтсийн дарга Н.Энхтөр нар Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ийн Зүүн ба Төв Ази, Кавказын асуудал хариуцсан газрын ахлах дэд захирал Имайоши Моеко, дэд захирал Сакой Михоко, Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Кавабата Рэико болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах II үе шаттай зээлийн төслийн дараагийн шатыг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.







