ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР, ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВ НӨҮГ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, ХАҮЕГ-ын дарга З.Энхболд, НЖДҮҮДТ НӨҮГ-ын дарга Д.Ундармаа, Нийслэлийн 9 дүүргийн ЖДҮДТ-ийн удирдлага болон холбогдох бусад албаны хүмүүс, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Тус уулзалтаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны саналуудыг тусгасан танилцуулгыг хийж, ЖДҮҮ-ийн өсөлт, тогтвортой байдлыг дэмжихэд чиглэсэн бодлого зохицуулалт, уялдаа холбоотой үйлчилгээ үзүүлэх, хамтарсан хөтөлбөр, санаачлага боловсруулах зэрэг асуудлын талаар санал солилцлоо. Мөн өрхийн аж ахуйг тогтвортой бичил бизнес болгох зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.









